БНХАУ-д 108 сая хүнийг дахин карантинд оруулав

БНХАУ-д коронавирусын цар тахал дахин дэгдсэнээс үүдэн 108 сая гаруй хүнийг карантинд оруулсан тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ.

Тус улсын зүүн-хойд нутгийн ОХУ, БНАСАУ-тай хиллэдэг Жилин мужид 34 хүн нэмж COVID-19-өөр өвчилсний дараа автобус, төмөр замын харилцааг зогсоон сургуулиудыг хааж, иргэдийг гэр гэрт нь тусгаарлажээ.

“Bloomberg” агентлаг, “Ийм хатуу арга хэмжээ авсан нь БНХАУ болон бусад улс оронд хэвийн амьдралд эргэн орох явдал ямар эмзэг, коронавирусын цар тахлын хоёр дахь давалгаанаас сэрэмжлэх айдас ямар их буйг харуулж байна” гэжээ.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close