Дэлхий даяар коронавирусаар өвчлөгсдийн тоо таван саяас давжээ

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн тооцоолсноор дэлхий даяар коронавирусаар халдварлагсдын тоо таван саяас давжээ.

Сүүлийн нэг хоногт 104.2 мянган хүн коронавирусаар халдварласнаар нийт халдвар авагчдын тоо 5 102 424 болсон аж. Коронавирусын цар тахлаар 332 924 хүн амь насаа алдаж, 1.94 сая гаруй хүн эдгэрчээ.

“COVID-19” вируст хамгийн ихээр АНУ (1.57 сая хүн халдварласан), ОХУ (317.5 мянга) өртөөд байна. Халдварлагсдын тоогоор гуравт Бразил (310 мянга), дөрөвт Их Британи (252.2 мянга), тавд Испани (233 мянга) орж байгаа аж.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close