ОУВС коронавирусын цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг гурван хувиар агшина гэж үзжээ

 

 

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн захирал Кристалина Георгиева видео горимоор болсон НҮБ-ын цар тахлын үе дахь хөгжлийг дэмжих санхүүжилтийн асуудлаарх өндөр түвшний хуралдаанд үг хэлэхдээ, коронавирусын цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг дор хаяж гурван хувиар буурах төлөвтэй тухай мэдэгджээ.

Тэрээр түүнчлэн ОУВС цар тахалд нэрвэгдсэн эдийн засаг султай 60 оронд 22 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлсэн бөгөөд даяар эдийн засгийн арга хэмжээ урьд өмнө байгаагүй 9 их наяд ам.долларт хүрч буйг тэмдэглэсэн байна.

ОУВС хөгжиж буй орнуудын эдийн засгийг тэтгэхэд гол анхаарлаа хандуулж, дэс дараатай шуурхай арга хэмжээ авч эхэлжээ.

Б.Төгсөө

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close