Урлагийн залуус нийгмээ эерэгээр харж байна

….Утаа хүмүүст сонин биш болсон

Өөр сэдэв халуун болсон

Налайхын зам налайдаг болсон….

Энэ бол залуусын сонсох дуртай “Вандебо” хамтлагийн уран бүтээл.

Уран бүтээлчид, тэр дундаа хип хоп хамтлаг, дуучид тухайн нийгмийнхээ бодит төрхийг хэнээс ч хамааралгүйгээр хатуухан шүүмжилдэг, тэднээр дамжуулж залуу үеийнхэн нийгмээ хардаг, таньж мэддэг билээ. Тэгвэл өнөөгийн нийгмээ уран бүтээлчид, залуус эерэгээр харж эхэлсний илрэлийн нэг бол дээрх уран бүтээл. Өөр ч олон уран бүтээлч залуус бүтээлдээ нийгмээ эерэгээр харсан, өнөөдрийн төр засгийн зүгээс хийж байгаа арга хэмжээг дэмжиж, илүү ихийг хүлээсэн хандлагыг уран бүтээлдээ шингээдэг болжээ.

Дэлхий дахинаа цар тахал дэгдээд таван сар орчмын хугацаа өнгөрч, хилийн чанадад олон арван мянган хүн амиа алдаад байгаа энэ хэцүү цаг үед Монгол ганцаараа дотроо халдвар тараагаагүй улс болсныг ДЭМБ зарлаад байгаа. Утаа, зам, цар тахлыг монголчууд хүчээ нэгтгэж ард нь гарч байгаа нь үнэн. Төр засгийн зүгээс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд залуус, тэр дундаа урлагийнхан талархаж эхэлсний илэрхийлэл юм.

Эх сурвалж: ura.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close