АНУ-ыг нөмөрсөн замбараагүй байдлын үеэр 11 хүн амь үрэгдээд байна

 

Хар арьст Жорж Флойдын үхлийн дараа АНУ-ыг нөмөрсөн замбараагүй байдлын үеэр дор хаяж 11 хүн амь үрэгдээд буй тухай “KTLA” телевиз мэдээлж байна.

АНУ-ын Чикаго, Детройт, Омаха, Девенпорт, Окленд, Луисвилл хотуудад амь үрэгдэгсдийн дийлэнх нь хар арьстнууд ажээ. Калифорни мужийн Окленд хотод Холбооны хамгаалалтын албаны 53 настай хар арьст ажилтан Дейв Патрик Андервуд буудуулж амь насаа алдсан бол Омахад 22 настай хар арьст Жеймс Скарлок цагаан арьстныг бүлэглэн зодож байхдаа амь үрэгджээ. Зодуулж байсан эрэгтэй халааснаасаа гар буу гаргаж түүнийг буудан алсан байна.

Олон зуун хүн бэртэж гэмтсэн бөгөөд эсэргүүцлийн цуглаан, замбараагүй байдлын үеэр 4.4 мянган хүнийг саатуулаад байгаа аж. Тэднийг дээрэм тонуул хийсэн, хөл хорих цагийг зөрчсөн, замын хөдөлгөөн хаасан зэрэгт буруутгажээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close