Дуучин Адель 45 кг-аар турсан нууцаа дэлгэжээ

 

Их Британийн алдарт дуучин Адель 45 кг-аар турсан нууцаа дэлгэсэн тухай “The Sun” сонин уламжилжээ.

Тус сонинд бичсэнээс үзвэл, Адель спортоор тогтмол хичээллэгдгээс гадна хоолны дэглэмээ эрс өөрчилсөн аж. Тэрээр нүүрс ус бага агуулдаг хоолонд шилжжээ. Үүнээс гадна бие даан хоол хийхээс татгалзан эрүүл хоол хүнс захиалж иддэг болжээ. Түүний өдрийн хүнсний хэрэглээ 1700 килокалориос хэтэрдэггүй байна.

Нэрт дуучин эмэгтэй өдөрт гурав хоолохдоо өглөө өндөг юм уу том ширхэгтэй гурилаар хийсэн гамбир, харин үдийн ба оройн хоолоор цацагт хяруулын махтай ногооны салат, бага хэмжээний жигнэсэн хулд загас эсвэл мөн л их биш шарсан тахиа иддэг гэнэ. Хоолны хооронд тэрээр ус, жимсний шүүс их уухаас гадна жимс иддэг байна.

Аделийг энэ оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын хүлээн авалтад хүрэлцэн ирэхэд эхэндээ хэн ч танилгүй цочирдсон билээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close