“Оскар”-ын шагнал гардуулах ёслол 2021 онд дөрөвдүгээр сарын 25-нд болно

Америкийн кино урлагийн академийн “Оскар”-ын шагнал гардуулах 93 дахь удаагийн ёслолыг 2021 оны хоёрдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 25 хүртэл хойшлуулсан тухай “АР” агентлаг уламжиллаа.

АНУ коронавирусын цар тахалд хамгийн ихээр өртөөд буйг бодолцон дэлхийн киноны хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолыг ийн хойшлуулахад хүрчээ. “Оскар”-ын 24 номинацид нэр дэвшигчдийг ирэх жилийн гуравдугаар сарын 15-нд зарлах юм байна. Мөн ирэх жилээс эхлэн “Шилдэг кино” номинацид тав бус 10 киног нэр дэвшүүлж байхаар шийдвэрлэжээ.

Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 9-нд Лос Анжелесийн “Долби” театрт болж, шилдэг киногоор тус шагналын түүхэнд анх удаа англи хэл дээрх бус, БНСУ-ын найруулагч Пон Жун Хогийн “Шимэгч” (“Parasite”) кино шалгарсан билээ.

 

Эх сурвалж: Б.Төгсөө

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close