“Наполи” “Ювентус”-ыг хожин Италийн цомыг гардлаа

Италийн нийслэл Ром дахь Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд тус улсын хөлбөмбөгийн цомын финалын тоглолтод “Наполи”, “Ювентус” багууд өрсөлдлөө.

Тоглолтын үндсэн ба нэмэлт цагт гоол ороогүй бөгөөд 11 метрийн цуврал торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад хүрсэн юм. “Наполи”-гийн хаалгач Алекс Мерет “Ювентус”-ын довтлогч Дибалагийн цохилтыг хааж, дараа нь “Ювентус”-ын Данилогийн өшиглөсөн бөмбөг хаалганы дээгүүр өнгөрчээ. Харин “Наполи”-гийн тоглогчид алдарт Жанлука Буффоны хаалганд дөрөв дараалан гоол оруулснаар 4:2-оор хожжээ. “Ювентус”-ээс пеналтиг хамгийн сүүлд, тавд гүйцэтгэх байсан Криштиану Роналдуг цохихоос өмнө тоглолтын хувь заяа ийнхүү шийдэгдсэн юм.

“Наполи” Италийн цомыг зургаа дахь удаагаа гардаж байгаа нь энэ аж.

Эх сурвалж: news1.mn 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close