Шүүгчдийн 5:4 саналаар xүүхэд байхдаа АНУ-д ирсэн цагаачид хөөгдөхгүй байхаар шийдэгдлээ

Америкийн Дээд шүүх өнгөрсөн пүрэв гарагт Д.Трамп Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хүүхэд насандаа АНУ-д цагаачилж ирсэн иргэдийг уугуул эх оронд нь буцаах ДАСА (Deferred Action for Childhood Arrivals) хөтөлбөрийг эцэслэн царцаасан шийдвэр гаргав.
Хуралдаанд есөн шүүгч оролцож 5:4 буюу нэг саналын  илүүгээр Доод шатны шүүхийн ДАСА хөтөлбөрийг зогсоох шийдвэрийг дэмжиж хэвээр нь баталлаа. Ташрамд онцлоход, Дээд шүүхийн есөн гишүүнийг Америкийн Ерөнхийлөгч томилж Сенатаар батлуулдаг. Эдгээр шүүгч нь бүх насаараа ажиллах эрхтэй. Зарим улстөр судлаач, тэдгээр эрхмийг “хүн л болсон хойно” аль намын Ерөнхийлөгч өөрийг нь гишүүн болгосныг санаж явдаг байлгүй. Тиймээс шийдвэрт нь улстөрийн намын нөлөөлөл их бага хэмжээгээр ордог гэж харддаг.

Санал хураалтад оролцож Д.Трампын ДАСА хөтөлбөрийн эсрэг шийдвэрийг дэмжсэн Дээд шүүхийн таван гишүүний дөрөв нь Ардчилсан намын Ерөнхийлөгч нарын томилсон шүүгч бол тав дахь нь Бүгд найрамдах намын Жорж В.Буш Ерөнхийлөгчийн 2005 онд томилсон Жон Робертс байв. Ерөнхийлөгч Д.Трамп нь Бүгд найрамдах намын гишүүн бөгөөд ирэх XI.3-нд болох АНУ-ын Төрийн тэргүүний сонгуульд тус намаас дахин нэр дэвшиж өрсөлдөх юм.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close