Н.Түвшинбаяр “Ковид-19”-ийн халдвар авч, эмнэлэгт хүргэгджээ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй олимпийн аварга Н.Түвшинбаяраас өнөөдөр  түргэвчилсэн шинжилгээгээр Covid-19-ийн халдвар илэрсэн байна. Уг сорьцыг PCR оношлуураар баталгаажуулахаар ХӨСҮТ рүү хүргүүлсэн гэнэ. Шинжилгээний хариу маргааш өглөө гарна. Түүнийг 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэсэн байна.

Түүнээс гадна Н.Түвшинбаярын эхнэр Б.Оюунбилэг БНСУ-ыг зорьжээ. Тэрээр начин Э.Энхбатыг биеийг эргэж, асралцахаар явсан гэнэ. Э.Энхбат начины бие дээрдэж байгаа талаар ойрынх нь эх сурвалж хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: aguulga.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close