Л.Баттөр: Хатуу хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргана

ХӨСҮТ-өөс хатуу хөл хориог дахин сунгах саналтай байгааг тус төвийн захирал Л.Баттөр өнөөдөр мэдээллээ. Энэ нь халдварын тархалт буурахгүй байгаа, нас баралт нэмэгдсээр байгаатай холбоотой хэмээн тэрээр тайлбарлаж байна.

Тэрээр энэ тухай “Энэ сарын 10-наас хойш гэхэд л халдварын 4000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа. Бид анх л 28 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналыг гаргаж байсан. Халдварт өвчний тархалтыг хөл хорихгүйгээс таслах боломжгүй. Тиймээс бид дахин хөл хорих саналыг УОК-т оруулна” гэлээ.

Эх сурвалж: aguulga.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close