Киргиз “Covid-19”-ийн эсрэг хортой ургамал хэрэглэж ДЭМБ-д шүүмжлүүлэв

Киргизстаны эрх баригчид саяхан Covid-19 өвчнийг эмчлэх шинэ арга олсноо зарласан юм. Пүрэв гарагт тус улсын ерөнхийлөгч Садыр Жапаров энэ тухай анх фэйсбүүк хуудсандаа зарлажээ.

Ерөнхийлөгчийн нийтэлсэн дүрс бичлэгт тус улсад ургадаг “халуун цэцэг” хэмээх хортой ургамлын үндсээр хийсэн хандыг үзүүлсэн байна. Харин өчигдөр буюу Баасан гарагт Киргизстаны эрүүл мэндийн сайд Алымкадыр Бейшеналиев хэвлэлийн хурал зохион байгуулж, хортой ургамлын хандыг 300 өвчтөнд уулгаж туршсанаа мэдээлжээ.

Хурлын үеэр тэр өөрөө аягатай хандыг балгаж үзүүлээд халуунаар нь уухад халдвар авсан ямар ч хүний бие 2-3 өдрийн дараа сайжирч байгааг хэлсэн байна. Харин хүйтнээр нь уувал үхэх аюултайг анхааруулжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Киргизстан дахь суурин төлөөлөгч Covid-19 өвчтөнд ийм шинжлэх ухаанаар батлагдаагүй эмчилгээний арга хэрэглэхийг эрс эсэргүүцэж байгаагаа өчигдөр мэдэгдсэн байна.

Мөн Киргизийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд батлагдаагүй эмчилгээний аргыг өвчтөнд хэрэглэх нь тус улсын холбогдох хуулийг зөрчиж байгааг анхааруулжээ.

Халуун цэцэг (aconite) нь Хятадын Шинжаан, Казахтсан, Киргизстаны зарим нутагт ургадаг хортой ургамал юм байна. Нутгийн зарим хүмүүс эрүүл мэндэд сайн гэж үзээд үндсийг нь хоолны орцонд хэрэглэдэг гэнэ.

Уг ургамлын үндэс aconite, cardiotoxin, neurotoxin зэрэг хортой бодис агуулдаг тул хүнсэнд хэрэглэсэн хүнийг өвчлүүлэх, зарим тохиолдолд үхүүлэх аюултай гэгддэг ажээ.

 

Эх сурвалж: aguulga.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close