Сонгуулийн ирц: 15:00 цагийн байдлаар 26,04 хувьтай байна

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.   Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр 15:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 26.04 хувьтай байна гэсэн мэдээлэл байна.

Энэ удаагийн сонгуулийн ирцийн мэдээллийг аймаг, дүүргээс гадна, нас хүйсийн байдлаар дэлгэрэнгүй үзүүлж буй юм.

15:00 цагийн байдлаар

  • 20-24 насныхны ирц хамгийн бага буюу 14.71 хувь
  • 70+ насныхны ирц хамгийн буюу 55.24 хувьтай байна.

Тодруулбал, 20-24 насны 216,569 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 31,864 нь саналаа өгчээ. Харин 70-аас дээш насныхан 86,436 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэний 47,747 нь саналаа өгч ирцийн хувь 55,24 болоод байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close