Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгсөн ч хэвлэлд яриа өгсөнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тэрээр саналаа өгсөн ч шууд хэсгийн хорооноос гарч явсан бөгөөд хэвлэлд яриа өгсөнгүй.

УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нар саналаа өгөхдөө сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж, сонголт нь мэргэн байхыг хүсч байсан бол Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлсэнгүй.

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр 16:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц  32.7 хувьтай  үргэлжилж байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close