Бельги, Нидерланд шөвгийн 16-д шалгарсан хоёр, гурав дахь баг болов

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах “Евро 2020” тэмцээний II тойргийн дараа “A” хэсэгт өрсөлдөж буй Италын шигшээ баг шөвгийн 16-д шалгарах болзол хангасан эхний багаар тодорсон. Харин урьд шөнө “B”, “C” хэсгийн II тойрог өндөрлөж, гурван тоглолт болоход Бельги, Нидерландын шигшээ баг шөвгийн 16-д шалгарах болзлоо биелүүлж тус бүр 6 оноогоор хэсгээ тэргүүлж эхлэв. Энэ нь хэсгийн III тойргийн тоглолтын үр дүнгээс үл хамаарч шалгарах эрхээ урьдчилан халаасалсан үйл явдал байлаа. Гурван тоглолтын дүнг танилцуулъя.

  • Бельги-Дани 2:1. “B” хэсэг. Данийн хөлбөмбөгчид улсынхаа нийслэл Копенгаген хотноо болсон хоёр дахь тоглолтод 23395 үзэгчийн өмнө хожигдов. Эхний тойрогт Финландад 0:1-ээр хожигдсон. Энэ удаад гоолыг Бельгийн талаас хагас хамгаалагч Торган Азар (бүхний танил Эден Азарын дүү) тоглолтын 11 дэх минутад, Европын шилдэг хөлбөмбөгчдийн нэг Де Брюйне 70 минутад орууллаа.
  • Нидерланд-Австри 2:0. “С” хэсэг. Нидерландын хөлбөмбөгчид улсынхаа нийслэл Амстердам хотноо цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн 15243 хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор өрсөлдөгчөө буулган авлаа. Нидерландын багийн довтлогч Депай тоглолтын 11 дэх минутад торгуулийн цохилтоос (пеналти), жигүүрийн хамгаалагч Дюмфрис 67 минутад баруун хөлөөрөө гуядаж цохин гоол орууллаа.
  • Украин-Хойд Македон 2:1. “С” хэсэг. Румыний нийслэл Бухарест хотноо болсон тоглолтын үеэр цэнгэлдэхэд 10001 үзэгчийг оруулсан байв. Украины Ярмоленко тоглолтын 29 дэх минутад, Яремчук 34 минутад гоол хийж нэгдүгээр үеэс тэргүүллийг багтаа авчирсан. Харин Македоны багийн хамгаалагч Алиаски тоглолтын 57 минутад хариу нэг гоол хийж бөмбөгийн зөрүүг ойртуулсан. Украины хагас хамгаалагч Малиновский 84 дэх минутад тооны харьцааг 3:1 болгох боломж байв. Тэрбээр торгуулийн цохилт (пеналти) алдсанаар 2:1 гэсэн үр дүнг өөрчилж чадаагүй.

Өнөө шөнө гурван тоглолттой.

  • 00 цагаас Швед-Словак. “E” хэсэг. ОХУ-ын Санкт-Петербург хотод
  • 00 цагаас Хорват-Чех. “D”  хэсэг. Шотландын Глазго хотод
  • 00 цагаас Англи-Шотланд. “D” хэсэг. Лондоны “Уэмбли” цэнгэлдэхэд болно.

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close