Н.Уртнасан: Бурууд бууж өгөхгүй, даваад гарна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.  Хуралдаанаар Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг албан тушаалаас нь чөлөөлнө гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Уртнасан өөрийн цахим хуудаснаа “Өвөлжилтийн бэлтгэл, агаар орчны бохирдлын талаар бидэнд хийх ажил маш их байна. Хийж ч байна. Дахин дахин хэлэх хэрэг гардаг юм байна. Хариуцлагатай ажил хийж буй хүний хувьд зөвхөн бодлого шийдвэр, ажил л ярина. Хүний тухай болон бусад сэдвээр ярихгүй. Ажлаа л сайн хийцгээе. Чин сэтгэл, хичээл зүтгэлийг үнэлэх өдөр ирнэ. Бурууд бууж өгөхгүй! Даваад гарна. Өвөлжилтийн хурлын өмнө амжиж бичив” хэмээн бичжээ.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close