Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг бэлнээр биш хадгаламж, хуримтлал хэлбэрээр олгодог болно

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт боллоо.

Ерөнхий сайд уг уулзалтад Засгийн газраас баримталж буй эдийн засгийн бодлогын талаар танилцуулж буй бөгөөд энэ үеэрээ хүүхдийн мөнгөтэй холбоотой ирээдүйд авч хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа. Түүний хэлж буйгаар хүүхдийн мөнгийг бэлнээр хүүхэд бүр олгох нь хүүхэддээ бүрэн хүрч чадахгүй байна. Энэ нь нөгөө талаараа халамжийн бодлогыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүдийг бий болгож буй. Тиймээс хүүхдийн мөнгийг ирээдүйд бэлнээр нь олгох бус тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу хийдэг байх бодлогыг баримтлах ажээ.

Тэрбээр, “1.4 их наядыг байнга бэлнээр өгөөд яваад байх уу. Хөдөлмөрлөх хүн хүч маань манайд 1.2 сая. Энэ халамжийн бодлогоос болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүд байна гэж аж ахуйн нэгжүүд ярьдаг. Тиймээс бид одоо байгаа хэмжээгээр нь хүүхдэд нь олгох. Өртэй биш өвтэй ирээдүй байхыг бодлогыг баримтална. Өөрөөр хэлбэл, баялагтаа эзэн байх гэсэн Ерөнхийлөгчийн уриалж байгаа шиг хадгаламжтай Монголыг бүтээх бодлогын шинэчлэл рүү орох цаг болсон.

Хүүхэд тодорхой цаг хугацаанд энэ мөнгөө хадгаламжаар аваад тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх болно. Ингэснээр ирээдүй боловсрол, ирээдүйн эрүүл мэнд, ирээдүйн орон сууцтай иргэнийг бид бий болгож чадна. Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох тогтолцоог бүрдүүлж чадна. Хуримтлалын нэгдсэн сангийн суурийг тавьж чадна. Тиймээс бид халамжийн бодлогыг хадгаламжийн бодлого болгох бодлогын шинэчлэл рүү хамтдаа орно гэж бодож байна” гэв.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close