2020 оны нэр дэвшигч Э.Батшугар, Х.Бат-Ялалт, Ш.Гантулга, А.Батдорж нар “даагаа нэхэж” буй

Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойрогт 10 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Эдгээр нэр дэвшигчийн 4 нь нэг жилийн өмнө 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж МАН-ын Н.Учрал, П.Анужин, Д.Сумъяабазар, гуравт ялагдаж байсан. Энэ удаад УИХ-ын гишүүнээс орон гарсан Д.Сумъяабазарын сул суудлын төлөө нөхөн сонгуульд өрсөлдөж “даагаа нэхэж” байгаа. “Даага нэхэгч” нэр дэвшигчдийн 2020 онд сонгогчдоос авсан саналын тоог танилцуулъя.

  1. Монгол Ардын намын Э.Батшугар – 22991 санал /нийт 81860 сонгогчийн 28,09 хувь/
  2. Бие даан нэр дэвшүүлэгч Х.Бат-Ялалт – 8112 санал /нийт 81860 сонгогчийн 9,91 хувь/
  3. ИЗНН-ын Шагдарсүрэнгийн Гантулга (тоймч) – 6385 санал / нийт 81860 сонгогчийн 7,78 хувь/
  4. Ард түмний олонхын засаглал намын А.Батдорж – 502 санал /нийт 81860 сонгогчийн 0,61 хувь/.

УИХ-ын 28-р тойргийн Нөхөн сонгуульд дээр дурдсан 4 “даага нэхэгчтэй” өрсөлдөж байгаа бусад 6 нэр дэвшигч нь,

  1. Ардчилсан нам – Э.Бат-Үүл (улсын баатар)
  2. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам –Ш.Төмөрсүх (намынх нь дарга)
  3. “Зөв хүн электорат” эвсэл – Б.Найдалаа (ХҮН-ын экс дарга)
  4. Үнэн ба зөв нам – А.Отгонбаатар (намынх нь дарга)
  5. Дэлхийн монголчууд нам – Логийн Цог (УИХ-ын гишүүн асан)
  6. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам – Цэндсүрэнгийн Гантулга нар.
дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close