Э.Батшугар, Э.Бат-Үүл нарын саналыг хуваах зорилготой тус бүр 3 нэр дэвшигч байгаа гэх

Шинээр Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүхийн орон гарсан УИХ-ын гишүүний суудлын төлөөх Хэнтий аймаг дахь 18 дугаар тойрогт, шинээр Улаанбаатар хотын  дарга болсон Д.Сумъяабазарын оронд УИХ-ын гишүүн болохын төлөөх Сонгинохайрхан дүүрэг дэх 28 дугаар тойрогт нам эвслээс болон бие дааж нэр дэвшсэн 6+10=16 эрхмийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр (X.8) баасан гаргийн орой шөнийн 00.00 цаг гэхэд дуусгавар болно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу IX.18-наас эхлүүлсэн 21 хоногийн хугацааны сурталчилгаа ийнхүү өндөрлөж байна. СЕХорооны сонгуулийн хэсгүүд маргааш X.9-ний бямба гарагт өөрийн биеэр сонгуулийн байранд очиж чадахгүй шалтгаантай сонгогчдын саналыг гэрт нь зөөврийн хайрцгаар авах ажлыг зохион байгуулна. X.10-ын ням гарагт Хэнтийд сонгуулийн санал өгөх жагсаалтад нэр нь бичигдсэн 50-иад мянга, Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн санал өгөх жагсаалтын 123 мянга гаруй сонгогч санал өгөх эрх нь нээгдсэн байгаа.

Хэнтий аймгийн УИХ-ын 18 дугаар тойргийн саналын хуудсанд

  1. Монгол Ардын нам – Ц.Идэрбат (аймгийн Засаг дарга)
  2. Ардчилсан нам – Б.Гарамгайбаатар (УИХ-ын гишүүн асан)
  3. Ард түмний олонхийн засаглал нам – Д.Чулуунбат
  4. Бие даагч – М.Баасанжаргал (цахим сүлжээн дэх нэр нь М.Чингисхаан).
  1. Иргэний зориг ногоон намаас А.Бархүү
  2. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Д.Баатаржав (паралимпын аварга)  нарын нэр бичигдсэн.

Сонгинохайрхан дүүргийн  УИХ-ын 28 дугаар тойргийн саналын хуудсанд

  1. Монгол Ардын нам – Э.Батшугар (экс Ерөнхийлөгчийн хүү)
  2. Ардчилсан нам – Э.Бат-Үүл (улсын баатар)
  3. Иргэний зориг ногоон нам – Ш.Гантулга (ТВ-9 телевизийн экс тоймч)
  4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам – Ш.Төмөрсүх (Намынх нь дарга)
  5. “Зөв хүн электорат” эвсэл – Б.Найдалаа (ХҮН-ын экс дарга)
  6. Үнэн ба зөв нам – А.Отгонбаатар (Намынх нь дарга)
  7. Дэлхийн монголчууд нам – Логийн Цог (УИХ-ын гишүүн асан)
  8. Ард түмний олонхийн засаглал нам – А.Батдорж
  9. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам – Цэндсүрэнгийн Гантулга
  10. Бие даан нэр дэвшүүлэгч Х.Бат-Ялалт нарын нэр бичигдсэн.

Нийгмийн цахим сүлжээний чөлөөт сэтгүүлзүйн ёс зүйтэй мэдээ, мэдээллийг уншихад “Хэнтийд МАН нэг суудлаа хадгална, Засаг дарга Ц.Идэрбат УИХ-ын гишүүнээр сонгогдоно. Засаг даргын суудалд “гарын хүнээ” тавих тэмцэл МАН удирдлагын түвшинд хурц хэлбэрээр явагдана. Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүнээр сонгогдох магадлалтай нь Э.Батшугар, Э.Бат-Үүл хоёр. Нэр дэвшигчдийн дунд өөрсдөө сонгуульд ялах гэж бус тэдний саналыг хувааж ялагдуулах зорилго бүхий тус бүрт нь ногдох гурав, гурван хүн байгаа. 2+3+3=8 болж, үлдсэн 2 нэр дэвшигч нь энэ удаад бус ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 28 дугаар тойрогт нэр дэвшвэл яах нь вэ гэж, өөрөөр хэлбэл рейтинг чансаагаа урьдчилан тогтоохоор өрсөлдөж байгаа” гэж ойлгогдож байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийт сонгогчийн 50 хувь дээр нэмэх 1 сонгогч оролцоход сонгуулийг хүчинтэйд тооцно гэж заасан. Хамгийн сүүлчийн 2020 оны ээлжит сонгуулиар Хэнтийн 18 дугаар тойрогт 35709, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт 81860 сонгогч санал хураалтад оролцсон нь энэ удаагийн нөхөн сонгуульд ч ирц хангалттай “50+1”-ээс хол давна гэсэн таамаглалыг гаргахад хүргэж буй.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close