Барбадос улс Рианнаг Үндэсний баатраар өргөмжлөв

Карибын тэнгист орших Барбадос улс албан ёсоор Их Британийн харъяаллаас бүрэн гарлаа. Хэдийгээр олон жилийн өмнө Барбадос тусгаар тогтнолоо зарласан ч өчигдрийг хүртэл Их Британийн харъяанд хэвээр байсан юм.

Бүрэн эрхт улс болсныхоо дараагаар парламентийн засаглалтай улс байхаа зарлаж, улсынхаа Ерөнхийлөгчөөр мужийн амбан захирагчаар ажиллаж байсан генерал Сандра Мэйсоныг томилсон байна.

“Барбадосын Бүгд Найрамдах улсын иргэд бид улсынхаа ирээдүйг өөрсдөө бүтээх болно” хэмээн Сандра Мэйсон мэдэгдсэн байна. Ёслолд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хунтайж Чарльз оролцжээ.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд дуучин Рианна оролцсон бөгөөд түүнийг Үндэсний баатарт өргөмжилсөн байна. Рианна 1988 онд Барбадост төрж, 16 настайдаа АНУ-д шилжин суурьшсан юм.

“Манай үндэстэн болоод ард түмний нэрийн өмнөөс Барбадосын Үндэсний баатраар Робин Рианна Фэнти чамайг өргөмжилж байна. Алмаз эрдэнэ шиг гялалзаж, эх орныхоо бахархал нь байгаарай” гэж Барбадосын Ерөнхий сайд Миа Мотли мэдэгджээ.

Барбадос XVII зуунаас эхлэн Их Британийн эрх мэдэлд шилжсэн юм. 1627 онд Барбадос арлыг британчууд эзэлж, чихрийн нишингийн талбай болгон ашиглаж эхэлжээ. 1834 онд боолын хөдөлмөр эрхлэхийг цуцалж, харин 1996 онд Барбадос тусгаар тогтнолоо зарласан юм.

Одоо тус улс 300 мянга орчим хүн амтай. Карибын тэнгис дэх хүн ам хамгийн шигүү суурьшсан арлуудын нэг юм.

Р.Гэгээ

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close