Олимпын аварга Стивсон 50 мянган ам.доллар төлвөл халз барилдана гэжээ

АНУ-Ираны бөхчүүдийн халз барилдааныг зохион байгуулахыг хичээж байгаа ажээ. Тэгвэл Токиогийн олимпын наадмын хүнд жингийн аварга Гэйбл Стивсон өөрийн шаардлагаа тавьсан гэнэ. Түүний шаардлага нь 50 мянган ам.доллар. Энэ мөнгийг төлбөл барилдья гэжээ.

21 настай Стивсон Токиогийн олимпын дараагаар чөлөөт бөхийн дэвжээг орхиж WWE рүү орсон. Гэхдээ ойрын үед Миннесотагийн Их Сургуулиа төлөөлөн Их сургуулийн хоорондын тэмцээнд барилдах юм байна. Стивсоныг тус их сургууль үнэгүй сургаж байгаа учир жилдээ ганц болох тэмцээнд оролцох ёстой болжээ.

Р.Гэгээ

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close