Көрри: Грин бид хоёр бие биеэ төгс нөхдөг

“Голден Стэйт”-ийн холбогч Стефен Көрри багийнхаа анд Дрэймонд Гринийг төгс хамтрагч гэж үнэлжээ.

“Бид хоёр бие биеэ төгс нөхдөг гэж хэлж болно. Яг над шиг хоёр хүн багт байвал заримдаа багийг ташуурдаж, сэрээдэг чанга дуутай нэгэн илт үгүйлэгдэх байсан биз.

Харин яг Грин шиг хоёр хүн багт байвал хоёулаа зэрэг зэрэг чанга яриад амаа хамхихаа мэдэхгүй чалчаад, бөөн шуугиан болж таарна. Тиймээс бид хоёр нэг байж, нэг нэгнээ төгс нөхдөг” гэж Көрри хэлсэн байна.

Көрри, Грин хоёр “Уорриорз”-ын төлөө 10 дахь улиралдаа хамт тоглож байгаа бөгөөд 2015, 2017, 2018 оны NBA-гийн аваргууд билээ.

Р.Гэгээ

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close