Карим Масимовыг эх орноосоо урвасан хэргээр саатууллаа

Казахстаны тусгай албаныхан тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн саатуулжээ. Энэ тухай Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны хэвлэлийн албанаас мэдээлэв. “Энэ сарын 6-нд Үндэсний аюулгүй байдлын хорооноос Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрүүгийн хуулийн нэгдүгээр хэсгийн 175 дугаар зүйлд заасан эх орноосоо урвасан гэх үндэслэлээр урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөн өдөр уг хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэж буй Карим Масимов болон бусад хүмүүсийг түр саатуулах төвд хорьсон тухай мэдэгдэлд дурджээ.

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев энэ үймээнтэй холбоотойгроор 56 настай К.Масимовыг албан тушаалаас нь чөлөөлж, хорооны шинэ даргаар Улсын аюулгүй байдлын албаны дарга асан Ермек Сагимбаевийг томилжээ. Энэ сарын 7-нд “Хабар-24” телевизийн эфирээр Казахстаны улс төрийн шинжлэх ухааны доктор, дипломат, нийгмийн зүтгэлтэн Ермухамет Ертысбаев хэлэхдээ “Казахстанд болсон төрийн эргэлт хийх оролдлогын цар хүрээ нь тус улсын эрх мэдлийн дээд шатанд хэн нэг нь урвасан байгааг гэрчилж байна” гэсэн юм. Тэрбээр цааш нь “Үндэсний аюулгүй байдлын хороо ууланд байрлах хэт даврагчдыг сургах баазуудын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан. Алматыгийн нисэх онгоцны буудал руу харгис этгээдүүд халдлага үйлдэхээс 40 минутын өмнө түүний хамгаалалтыг бүрмөсөн буулгах тушаал өгсөн” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

З.БАТЦЭЦЭГ

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close